MoNGoLiaN GaMeRs |
амилсан байшин http://arsenal125.blog.gogo.mn/read/entry362133 бэлтгэсэнӨнөөдөр Гэрлээгийн төрсөн өдөр. Ширээ дүүрэн амттан алаглаж харагдах ба хүн бүхний баяр хөөр өчигдөрхөн цаасалсан өрөөнд гэрэл нэмнэ. Гадаа хүйтэн ч гэр ямар сайхан дулаахан байсан гэж санана. Гэрэл бол нүдэнд дулаахан өхөөрдөм царайтай 15 юу уу 16-н насны ухаалаг охин. Хэн ч харсан хайр хүрмээр гэмгй цэцэг шиг тэр охинд зүрх зүсэм ганцаардлын түүх хадаглагдаж байгаа гэхэд нэг л итгэмгүй. Дөнгөж долоохон сартай байхдаа эхдээ адлуулж хогын пүнкэрд хаягдсан хөөрхий охиныг лааз ундааны сав цуглуулдаг настай эмгэн анх олжээ. Түүний нэрийг Буян гэдэг. Он цагийн эхэнд халтартаж бууралтсан үс, хэр хүнд амьдралыг туулж ирсний бэлэгдэл болох онгож үрчлээтсэн царай нь нэг л дулаахан. Хүүе та минээ энэ чинь хэний үр зулзага ингээд хогон дунд хэвтэж байдаг билээ. Арай үхчихсийн биш биздээ. Хөөрхий хүүхэд хаягдсанаас зайлахгүй. Гээд охиныг тэврээд орцны бүх айлуудын хаалгыг нүдэж хэний хүүхэд вэ гэж асуухар 3-н давхар гараад л цааш явах тэнхэлгүй гэдгээ ойлгожээ. Тэгээд охиныг авч явахаас өөр арга байсангүй. Ингэж л тэр хоёр учирсан. Охин 6-н нас хүржээ. Эмээдээ туйлын их хайртай. Гэвч гадаа хөтлөлцөн явж буй гэр бүлийг хараад өөрийн эрхгүй эмээрүүгээ асуусан харцаар хардаг байлаа. Гэвч төрсөн хүн үхдгийн заяа биелж эмээ нь өөд болжээ. 3-н хоног гэртээ ганцаар суусан боловч ойр хавийн цэвэрлэгч жижүүрүүд хөөж туулгаад байлгасангүй бөгөөд түүнийг асрамжийн газар өгчээ. Тэр ирээд 2 ч хоносонгүй нэг баян айл ирээд түүнийг аваад явжээ. Одоо түүний амьдрал диваажин шиг л болсон. Аргагүй шүү дээ бүхэл бүтэн корпрацийн ерөнхий захирлын охин болсон юм чинь... -Төрсөн өдрийн мэнд хайртай шүү охиндоо. Бэлгээ аваарай. Гээд Долгор түүнийг энгэртээ наан үнслээ. Долгор бол хувийн сургуулийн захирал. Өндөр туранхай биетэй, сэргэлэн цовоо нүдтэй царайлаг эмэгтэй агаад ёстой л сэргэлэн л дэндсэн бүсгүй гэдэг чинь л Долгор гэмээр ажээ. Мандах бол том корпрацийн ерөнхий захирал. Өндөр лагс биетэй эр бөгөөд охиндоо амь байдаг нь харваас илт. Төрсөн өдрийн баяр ч өнгөрлөө. Зуны амралт ч эхэллээ. Эхнэр нөхөр хоёрын хооронд нэг ийм яриа өрнөлөө. -Охин унтсан уу? -Унтсан байх аа? Унтлагын өрөө нь хаалттай байна. -Ингэхэд гурвуулаа энэ зун хөдөө явж газар үзийлдаа -Тэгсэн ч яахав чи ажлаа зохицуулж чадвал явалгүй яахав. Би угаасаа хөдөө явна гэж бодож байсан. -Миний ажил маргааш гэхэд л цэгцэрчихнэ. Чи харин унаа тэргээ л бод. -Охин ч хөдөө явна гэсэн чинь нүд нь сэргээл явжийлээ. -Аавын биед газар үз гэдэг дээ. Охиндоо газар үзүүлнэ дээ. -Нээрээ Өвөрхангай сайхан газар тийшээ явья. Би тэнд өрөө авцан байгаа. -За за чи ч зохицуулцан бол би хаашаа ч явсан яахав. Эрт унтацгаая Гэтэл гэнэт гэрлээ хар хурдаараа гүйж ирээд тэр хоёрын өвөрт шургавчихав. Мань 2 гайхсан гэж чигтэйхэн. Юу болов яав ийв гэхэд охин айсан хоолойгоор: -Сая миний зүүдэнд нэг ах АЯЛАЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ гэж хэлээд инээгээд байсан. Тэгээд сэрээд харсан чинь тэр хүн миний хөлд сууж байсан. Охины хойлоонд ямар нэгэн юм тээгэлсэн юм шиг чичирч сонсогдох нь юуны учир вэ? Долгор бүүр гайхаж орхижээ. -Чи минь одоо юу яриад байгаа юм бэ? Миний охин зүгээр биз дээ? Хэн юун ах? Яг юу болсийн бэ? -Аймар том биетэй ах байсан. АЯЛАЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ гээд байсан. Манайх аялах гэж байгаа юм уу? -Аав нь явж үзчихээд ирье. Мандахыг Гэрэлийн унтлагын өрөөнд явах хооронд ээж охин хоёр битүүхэн айдастай сууж байлаа. Мандах ч орж ирэв. -Ямар ч хүн байхгүй л байна шдээ. Миний охин зүүдэлсэн байх аа. Шал дэмий ээжийгээ айлгаад хаяцан байна шдээ. -Та хоёр надад итгэхгүй байгаа юм уу? Заза унтья. Гэхдээ яг тэр ах байсан л юм даа... Өглөө боллоо. Их хотын шинэ өдөр эхэллээ. Долгор ч босож хоол цайгаа бэлдэж байх бөгөөд аялалын тухай элдвээр ургуулан бодож яаж аз жаргалтай байгаагаа төсөөлөн өөрийн эрхгүй инээд алдчихав. -Өглөөний цай бэлэн боллоо. Босцгоогоорой гэх дуунаар аав охин хоёр ч босож цайгаа амтархан идлээ. Хаалга тогшив. Долгор: -Би тайлчихаад ирье. Гээд инээмсэглэн бослоо. Хэн бэ? Таг чиг Хэн бэ? Бас л Таг чиг -Хэн одоо айл гэрийн гэрийн өглөөний цайг ингэж бусниулдаг байна а. Гэсээр гал тогооны өрөөнд орж ирлээ. Мандах ч тэсэхээ байсан бололтой. -Ерөөсөө гурвуулаа маргааш хөдөө явнаа. -Юу гэнээ бид чинь юугаа ч бэлдээгүй байгаа шүү дээ? -Зүгээрээ нарийн бичгээрээ гялалзуулчихна. -Чи дандаа л тэр нарийн бичгээ ярихын. Тэр чинь надад таалагдахгүй байна. Шүү -За чи ямар сүртэй юм бэ? Тэр чамайг яав л гэж дээ -За за гол яриандаа оръё. Миний охин хөдөө явмаар байна уу? -Үгүй ээ. Тэр ах намайг айлгаад байна шдээ. Тийшээ явж болохгүй юм биш үү? Энэ үг гэр бүлийн өглөөний тайван уур амьсгалыг эвдэж орхив. Гэнэт Долгорын уур дүрсхийж -Чи одоо юун элий балай юм дэмийрээд байгаа юм бэ? Дуугуй наад цайгаа уу? Яагаад ойрд ийм тэнэг тэнэг юм ярьдаг болцийн... -Угаасаа тэр ах миний зүүдэнд ирээд та нар үхнэ гээд байгаа юм чинь би яахын. Ингэж хэлээд Гэрэл уурандаа шалаа пад пад хийлгэн алхаад өрөөндөө орчихов. -Чи юундаа ингэж охин хүүхдийг тэр тусмаа өсвөр насны охинийг ингэж байдийн бэ? Бүр мэдэх юм алга. Яагаад ч юм өнөөдөр энэ айл тун ч тааруу уур амьсгалтай өдрийг өнгөрөв. Маргааш нь Тэд нар ачаа тээшээ бэлдээд замд гарахад бэлэн боллоо. Аяллын эхний өдөр... бүгд догдлоно. Ингээд тэд замд гарлаа. Яван явсаар замынхаа голд ирээд хоолонд орохоор болов. Цадтал сайхан хооллож аваад замдаа гарах гэтэл Гэрэл байсангүй. Хоолны газрыг тэр чигээр нь нэгжиж үзсэн ч байсангүй. Үнэхээр Гэрэл алга байлаа. Юу болох нь энэ вэ? Эцэг эхийн сэтгэлд ганц л бодол эргэлдэнэ. Тэр хаана байна вэ? Арай.... Орой боллоо. Гэрэл алга л байлаа. Тэд бүр яахаа мэдэх ээ байлаа. Мандах ганц л үгийг амандаа давтан хэлсээр... ХЭРЭГГҮЙ Л ХООЛОНД ОРДОГ БАЙЖ.... Гэтэл гэнэт Гэрэл гараад ирлээ. Аав ээж нь уйлан сүйд майд болж хаана байж байгаад ирсэнийг нь ам уралдан асуухад Гэрэл: -Өвөрхангайд гэж хэнэг ч үгүй хэллээ. -Хаана гэнээ??????? -Өвөрхангайд -Чи чинь солиорч байгаан биш биз дээ. Өвөрхангай эндээс 20км ийн зайд байгаа шүү дэ -Мэдэхгүй ээ ямар ч байсан тэр намайг Өвөрхангай луу авч явсан. -ТЭР... ТЭР ГЭЖ ХЭН ЮМ БЭ? -Нөгөө зүүдэнд ирдэг ах -Чи чинь солиорчихож. Энэ солиотой юм байна шүү дээ гэж Мандах байдаг чадлаараа хашгирлаа. Түүнийг Долгор арай ядан тайвшруулж: -Охин зүгээр л зүүдэндээ айсандаа зочирдсон байхаа. Миний хань битгий ингэ л дээ. -Өдөр 12 цагаас оройн 22 цаг хүртэл алга болоод Өвөрхангайд байж байгаад ирсэн гэсэн хүнийг эрүүл гэж байгаамуу -Ааваа би зүгээрээ зүгээр л тэр ах л... -Битгий тэр ах гээд яриад бай. Одоо юу ч битгий ярь. Хурдан хөдөө рүүгээ явж чамайг бөөд үзүүлнэ э. Замд ядарч явсаар арай гэж аймгийн төв орлоо. Өчигдөрийн явдалд цухалдсан Мандахын уур одоо л нэг юм гарч байгаа бололтой яриа хөөрөөтэй болж эхэллээ. Тэд явсаар нэгэн айлд ирлээ. Тэнд эмгэн охины хамт амьдрах бөгөөд энэ зэлүүд газар ганц гэр байгаа нь сонин ч Долгорын сэтгэлд ядуу юм байгаа биз дээ чааваас гэж боджээ. Эмгэн тэдэнд цай чанаж байлаа. Гэр бүлийнхний цангасан гэж жигтэйхэн цайг нь тэсэн ядан хүлээж байлаа. Нилээн удаан буцалгах нь Гэрлийн тэвчээрийг барсан бололтой: -Эмээ наад цай чинь богшлоо гэхэд нь ээж нь охиныхоо ёс жудаггүй зангаас ичиж : -Хош чи айлд ирчихээд амаа мэдэж яриач гэж хэлтэл түрүүнээс хойш дуугүй сууж байсан айлын охин гэнэт ам нээж: -Сайн байна уу? Намайг Гэрэл гэдэг. Би энэ сумын төвийн сургуулийн 9-р ангид сурдаг. -Тийм үү? Намайг ч гэсэн Гэрэл гэдгийн би Улаанбаатар хотоос ирсэн Хоёулаа танилцылдаа гээд амьдаагаа хөтлөөд гарав. -Манай охин ч хүнтэй учраа олохдоо сайн л даа бодвол танай охин манай Гэрэлд их таалагдсан бололтой . Нэр нь ч хүртэл адил гээд Долгор инээмсэглэхэд эмгэн муухай хахирган хоолойгоор зэвүүн гэгч нь инээгээд: -Харин манай гэрлээд бүүр илүү таалагдсан гэхэд нь Долгорын дотор нь яагаад ч юм зарсхийв. Ямар муухай хоолойтоо эмгэн бэ? Гэж бодоход бүүр дотор нь муухайрав. Ашгүй цай ч болж байх шиг байна. Эмгэн цайгаа хичээнгүйлэн аягалаад өглөө. Энэ үед эмгэний царайд нэг л ёозгүй инээмсэглэл тодорно. Цайг тэсэн ядан уутал гэнэт эхнэр нөхөр хоёрын царай барайлаа. Бие бие рүүгээ гайхсан харцаар харж байгаад цайг эвтэйхэн ширээн дээр тавилаа. Эмгэний нүдэнд таалгадахнуу эс тааалгадахнуу гэсэн бодол тодорно. Юу вэ? Энэ чинь саяхан л ширгээчих шахам буцалгаад байсан цай мөс шиг хүйтэн байна гэж байх уу? Ядаж байхад тэр эмгэний зуух нь улайсан барин халж байсан шүү дээ. Ингэж бодож байхдаа Мандах зуухыг халт хуруугаарааа шүргээд авав. Түлчих шахам халуун байна. Энэ чинь юу гээчийн чөтгөр нь болод байна а. Тэр эхнэрээ нудраад авлаа. Долгор ч дохиог ойлгон хоёулаа үг дуугүй босон гэрээс гарлаа. Гэтэл гэнэт нөгөө эмгэн хахирган хоолойгоороо: -Та нар зугтаад ч нэмэргүй. Удахгүй бүгд үхэцгээнэ. -Чи муу хөгшин төгзөг юу гэнэ э. Холын замд явсан хүнийг элдэв бусаар доромжилно гэнэ э. Муу шулам гэж Мандах байдаг чадлаараа хашгирлаа. Тэр 2 гараад гэрлийг хичнээн дуудсан ч 2 гэрэлээ 2уулаа алга байлаа. Харин өнөөх зэвүүн эмгэн хахирган хоолойгоор инээд алдан: -Охин чинь олдохгүйэээ. Тэр тамд байгаа хихихихихихи.... Мандахад гайхах айх зэрэгцэж хамаг биенийх нь хөлс цуваад ирлээ. Долгор ч мөн адил одоо юу л болдог бол гэсэн шиг Мандахыг ажиж зогсоно. Эмгэн гэрээсээ гарч ирээд зэвүүнээр улам чанга инээсээр л... Гэтэл нөгөө Гэрэлээ нь хүрээд ирэв. Эхнэр нөхөр хоёр шууд тосон уулзаж Гэрэл хаана байгааг асуухад юу ч болоогүй юм шиг. -Түүнийг манай ах аваад явсан -Яах гэж авж явсийн бэ? Одоо тэр хаана байна? -Миний бодлоор ахын гэр лүү явсан байх. -Тэр хаана байдгийн бэ? -Энэ замыг дагаад яваад бай тэхлээр нэг байшин харагдана. Тэнд л байгаа байх -Чи тэгээд Гэрлийг ягаад авч ирээгүй юм бэ? Яагаад танихгүй хүнтэй явуулж байгаан. -Гэрэлээ манай ахыг таньж байсан шүү дээ. Эхлээд манай ахаас айгаад байсан. Тэгсэнээ дасаж эхэлсэн. Тэр хамгийн сүүлд надад ЭНЭ ЧИНЬ ЗҮҮДЭНД ИРДЭГ ХӨӨРХӨН АХ БАЙНА гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод тэр хоёр ухаан алдчихсангүй.Өнөөх зүүдэнд ирдэг ахтайгаа охин маань учирлаа гэж үү. Бас энэ эмгэн охин хоёр нэг л эвгүй ёозгүй амьтад байсан. Тэр муу ёртой эмгэний хүзүүг нь хуга мушгих юмсан гэж Мандах бодож байтал Долгор хоёулаа охиноо хайя Энэ айлаас хурдхан холдоё. Нэг л аймар байна. Тийм ээ мандах ч гэсэн бага зэрэг айсан байлаа. Тэр хоёр буцаад явлаа. Долгор явж байгаад эргээд хартал эмгэн охин хоёр үүдэн дээрээ гараад зогсчихсон гараараа даллаж байв. Бодвол баяртай л гэсэн дохио биз. Тэгж байгаад гэнэт алга болчихов. Долгор бүр нүдэндээ ч итгэсэнгүй -Мандахаа нөгөө айл чинь алга болчихлоо. -Юу??????? -Чи эргээд хардаа нөгөө айл чинь алга Мандах гайхаад эргээд хартал гэр ч алга гэрийн эзэд ч алга. Тэд бүр хөшчихжээ. Угийн с үнс сүгэнд итгэдэг өнөөх хоёр айсандаа машины зүг тэнхээ мэдэн гүйлдлээ. Яаран машиндаа сууж явах гэтэл гэнэт Долгор: -Бид охиноо орхиж явж болохгүй ээ. Заавал Гэрлээг олж байж явна. -Нээрээ тийм. Охиноо мартах шахлаа. Түүнийг яаж олох уу? -Нөгөө заасан замаар нь яваад үзье -Тэгж явах нь зөв юм уу? Эсвэл хоёулаа охиноо орхиод зугтах уу? Бинзен ч дуусч байна. Түүийг хайхад хүрэх бинзен алга. Тэгээд ч ямар тэр бид хоёрын төрсөн охин биш. -Чи чинь галзуураа юу? Хэдий төрсөн биш ч гэсэн ганц охин маань шүү дээ. Чи ийм хүн байсан юм уу? Бурхан минь гэж. -Тэгэхгүй бол бид үхэх ч юм бил үү? - Би мэдэж байна аа 2уулаа зугатах хэрэгтэй -Мандахаа чамаас гуйя битгий яваач дээ. 2уулаа охиноо олноо. Хий дэмий юмнаас айж байгаа ч юм бил үү? Хэн мэдлээ. -Заза 2улаа өнөөдөр хайгаад үзье харин олдохгүй бол явна шүү. Тэд явсаар үнэхээр нэг байшинд дөхөж ирлээ. Долгор дуу алдах нь тэр: -Ямар сайхан байшин бэ? Хараад ханашгүй байшинд Долгор нүдээ унагасан байлаа. Хурдхан орж үзье гэхээс байж ядаж байгаа нь илт. Тэд машинаасаа яаран бууж байшингийн зүг алхлаа. Хаалга тогштол нэг залуу үүд тайлж нөхөрсөг гэгч нь угтаад цай өглөө. Мандах эхэндээ жоохон сэжиглэж байснаа амсаж үзтэл халуун байх нь тэр. Түүний айдас нь замхарч нэг муу эмгэн охин хоёроос сүнсээ зайлтал айж байснаа бодохоор инээд нь хүрээд явчихав. Залуу тун соёлтой нэгэн байх бөгөөд байн байн инээд алдана. Тэд ч гол яриандаа шууд орж. Гэрэл танайд ирээгүй биз гэхэд нь тэр: -Тиймээ тэр энд байгаа. Дээд давхарт өрөө үзэж байгаа та нар ч гэсэн хоноод яв л даа. Манайх хэдий хүйтэн ч тохилог шүү. Та нарт сул өрөө байгаа. Би та нарыг ирнэ гэж мэдэж байсан болохоор бэлдчихсэн. -Та яаж мэдсэн юм бэ? -.............. -За за би хоол хийе. Та нар замын хүмүүс амарч бай. -Өрөөнүүдийг чинь үзэж болох уу? Бид дураараа юманд хүрэхгүй э. -Тэг тэг харин булангийн өрөөнд битгий ороорой. -За Долгор ч уулга алдан үзэж. Ганц бие эр яаж ийм сайхан тохилог хаустай байдаг байна аа. Энийг хар даа хэдээр хаанаас авсан юм бол асуух юмсан гэж амандаа үглэсээр... Хоол ч бэлэн болж нөгөө гурав ч өрөөнүүдийг үзэж дуусчээ. Хоолны үнэр жигтэйхэн сайхан. Арааны шүлс асгаруулам. Тэд ч амтархан идэж байлаа. Харин нөгөө залуу хоолонд гараа ч хүргэсэнгүй.Тэднийг яаж идэж байгааг ажих чулуу мэт хүйтэн харцаар ширтсээр... Оройн хоол дууслаа унтах болов. Залуу тэдэнд ор засаж өгөөд өнөөх булангийн өрөөрүүгээ орчихов. Долгорын толгой нэг л дүйнгэтэн өвдөж энд байгаад хэнэггүй ээ гэх мэт. Хамгийн хачин нь гэрэл түрүүнээс хойш юу ч дуугарсангүй. Долгор асуухын түүс болж:. -Миний охин яагаад ингэж дуугаа хураагаад байгаа юм бэ? -Тэр ахад би сайн болсон. -Юу? Чи чинь юун элий балай юм яриад байгаа юм бэ? Аав шигээ хүнд сайн болсон гэн үү? Наад амаа мэдэээрэй чи. -Та яахаараа дандаа ингэж сүр болж байдаг юм бэ? Би түүнд хайртай одоо болов уу? -Тэнэг охин чинь дуугүй унт. Ойрд их олон юм яридаг болоод байгаан. Чи одоохондоо хүүхэд шүү. -Заза би ч унтлаа. Бүгд нам тайван унтана. Харин булангийн өрөөнөөс ямар нэгэн зүйл цохих чимээ бүдэг бадаг дуулдана. Тэр юуны чимээ байж болох вэ?????????? Долгор тэр зэвүүн шөнө гэнэт сэрчихэв. Ямар ч зүүд зүүдлээгүй юм байж ингэж цочиж сэрнэ гэдэг нэг л чигтэй. Тэр сэрээд хамгийн түрүүнд Гэрлээгийн орлуу харлаа. Тэр орондоо байсангүй. Долгор бүр гайхаж Гэрлээ Гэрлээ гэж шивнэх шахам дуудтал хэн ч хариу өгсөнгүй Тэр Мандахыг сэрээх гэтэл тэр ч бас байсангүй Магадгүй бие засж байгаа юм болов уу гэж бодон Долгор хэсэг хүлээлээ гэвч хэн ч ирсэнгүй тэднийг нэг л хаймаар санагдаад босч өрөөнүүд рүү шагайсаар бараг л бүх өрөөг нь шагайж дуусгав. Тэд хаана байгаа юм болоо. Эзгүй хээр гараад алга болно гэж баймааргүй л юм. Гэнэт түүний толгойд нөгөө мухрын өрөө санагдлаа. Тийшээ орох уу? Болих уу? Байрны эзэн битгий ороорой гээд байсан. Хэрвээ муу юм болвол яах уу? Танихгүй айлын танихгүй өрөө ухаж явж байгаад баригдвал бөөн юм болох байх болий ерөөсөө зүгээр тэр хоёрыг л хүлээж байя. Долгор нөхөр охин хоёроо 1 цаг хүлээлээ таг чиг. Тэр унтлагын өрөөрүү нэг шагайснаа хөшчихөв. Байхгүй гэдгийг нь мэдсээр байж харснаа тэр юу олж харсанаа төдийлөн ойлгосонгүй. Мандах Гэрлээ хоёр л яг л урьдын адил унтаж байх нь тэр. Долгор яагаад та хоёр түрүүн байхгүй байсан юм бэ? Гэж асуух гэснээ болиод өглөө асуухаар боллоо. Гэтэл гэнэт гэрэл зүүдэндээ ярьж эхлэв: -Би танд хайртай Би танд хайртай. Намайг аваад үлдээч дээ. Гэж байдаг чадлаараа хашгиртал Долгор золтой л шоконд орсонгүй -Юундаа байдаг чадлаараа хашгичаад байгаа юм бэ? Хүн ч унтуулахгүй яасан муухай хар дардаг юм бэ? -Ээжээ би энд бүр мөсөн үлдмээр байна. Та 2 одоо намайг орхиод яваач дээ. -Битгий донгосоод бай унт. Дахиж дуугарвал өрөөнөөс гаргана шүү. -Та биш тэр ах л шийд нь -Би чамайг унт гэж хэлээ биздээ. -Би унтахгүй ээ -Унтан уу байна уу өөрөө мэд харин дуугүй бай Долгор ч унтаад өгөв. Тэр Гэрэлийг мухарын өрөөрүү орсоныг яаж мэдэх билээ... 11:35 - 2014-10-03 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Админ:Game Hi алл намайг Game гэдэг.Та бүхний xүссэн програм хамгамж тоглоом дуу тавиж байх болно.Тэгээд tuslax.game@yahoo.com д адд хийгээрэй Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Computer түүх - Gta ТОглоомны түүх - Counter Strike түүх - Playstaion түүх - 101xD Hack minii Hack - Wincsp татаад aваарай - Grad Theft Auto Vice City - Grand Theft Auto San Andreas - Grand Theft Auto 3 GTA 3 - Adobe Photoshop CS6 монгол хэлтэй - Counter Strike 1.6 Fnatic Version Nice болсон - Gta San Andreas Multiplayer - Driver Easy - Flash boot тэй болгоx заавар - Нуугдсан File олох - Windos Terminal суулгах - Folder Highlite 2.4 - Slendytubbes 2 - Windows 7 Монгол хэлний багц - Болсон явдал lock.blogmn.net Бэлтгэсэн - Windows 7 32 ба 64 bit+Activator - амилсан байшин http://arsenal125.blog.gogo.mn/read/entry362133 бэлтгэсэн - Аймшгийн өгүүллэг www.mglradio.com бэлтгэсэн - Ultra Iso 32bit&64bit - PoweIso 32bit 64 bit - За алл одооо нөгөө N1kZ ба Trawka хак - Outlast миний анхний мэдээ Найзууд |